Monday, January 23, 2012

Кодыг дахин бичих?

Test Driven Development - Тест хөтлөгчтэй хөгжүүлэлт
Refactor - дахин бичих
Unit test - Нэгжийн тест

Тест хөтлөгчтэй хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх үед шинэ метод эсвэл класс бичиж буй үндсэн зорилго нь зөвхөн өгөгдсөн тестийг давах явдал байдаг. Энэ үед таны орхих, бүр мартах ёстой зүйлүүд бол кодыг гоё харагдуулах, ухаалгаар, гайхамшигтай санаа олж бичих, дахин ашиглах боломтой байлгах зэрэг юм. Та эхний ээлжинд зүгээр л бүх тестийн үр дүнг "ногоон" болгох хэрэгтэй. Дараагийн шат бол харин бичсэн кодоо сайжруулах. Энэ бол бодит байдалд нийцсэн үр дүнтэй аргачлал. Олон хөгжүүлэгчид эхнээс нь кодоо үзэмжтэй гоё болгохын тулд маш их цаг зарцуулдаг. Үр дүнд нь тэд ямар нэг зайлшгүй байх ёстой функциональ шаардлагыг мартаж орхигдуулна. Орхигдсон хэсгийг нөхөж оруулахдаа дахиад л цаг зарцуулж гоё болгосон кодоо эвдэнэ. Иймээс кодоо гоё болгоно гэхээсээ өмнө бизнесийн шаардлага бүрэн хангагдсан байх ёстой гэдэг зарчмыг мөрдлөгө болгох хэрэгтэй. Нэгжийн тест нь танд кодоо "дахин бичих" явцад ямар ч өөрчлөлт орсон таны код бизнес шаардлагаа бүрэн хангаж байгаа гэдэгт итгэлтэй байхад туслана. Энэ бол "аюулгүй дахин бичилт" гэдэг ухагдахууны үндэс.

2 comments:

supernova said...

Keep it up!

supernova said...
This comment has been removed by the author.