Tuesday, October 21, 2008

Тусламж хэрэгтэй байна

Юу вэ гэхлээр мань хүн MT буюу машин орчуулга (Компьютерээр текст орчуулах) сонирхдог юм л даа. Цаг зав гарсан үед ном товхимол шагайж, арга чарга судалдаг гэхүүдээ. Сүүлийн үед сонирхол дээд цэгтээ тулаад цагийг умартан судалгаа хийх болов. Энэ мэдээж ганц хүний чөлөөт цагаараа хийчихдэг ажил биш боловч нэгдүгээрт нэн шаардлагатай судлагдахуун, хоёрдугаарт миний туйлын хүсэл тул өөрийн эрхгүй ханцуй шамлан оров.

Судалгааны явц эхлэл төдий боловч ирээдүйдээ хэрэг болох (одоо ч гэсэн туршилт хийхэд жаахан хэрэг болоод л байна) Өгөгдлийн сан бүрдүүлэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байна. Тиймээс Өгөгдлийн сан бүрдүүлэхэд хамгийн хэрэгтэй эд болох Англи-Монгол, Монгол-Англи орчуулга цуглуулж эхэлж байна. Үүнд таны болон хэн нэгний орчуулсан ном, өгүүлэллээс эхлээд нэг өгүүлбэр ч байсан их тус болох нь дамжиггүй. Тиймээс надад туслая, мөн өөрийн хувь нэмрээ Англи-Монгол өгүүлбэр орчуулагчид оруулъя гэж бодож байвал otgontugs(at)gmail(dot)com* хаягаар явуулна уу.

Таны явуулсан материалийг судалгаанаас өөр зорилгоор ашиглахгүй бөгөөд ямар нэг зохиогчийн эрх тухай зүйл байвал гадагш тараахгүй хав дарж чадна гэдэгээ амлая.

Хэрэв та Машин орчуулгын ямар үр ашигтай өөрийн биеээр мэдрэхийг хүсвэл http://translate.google.com/translate_t хаягаар ороод үзээрэй. Гэхдээ харамсалтай нөгөө л Монгол гэдэг хэл байхгүй л байгаа.

* - (at)-ийн оронд "@", (dot)-ийн оронд "."

5 comments:

Anonymous said...

a бодит тоо, n натурал тоо єгєгдєв. Илэрхийллvvдийн утгыг ол
a(a-n)(a-2n).....(a-n2) - suuliinh ni n kwadrat shu. eniig bodood uguuch oilgodoggui e baagii0191@hotmail.com ruu ywuulchuul bayarlah baina hariud ni tanai blogiig surtalchilii

Neu said...

total= a;
for (i=1;i<= n; i++) {
total= total*(a-i*n)
}
println(total)

xvv said...

OpenMN-ii badaa bolood SysAdmin blogiin Bayanaa ene ter geed ene taliin sudalgaa hiigeed yag iim ajil hiigeed yavaa humuustei holboo barij uzsen uu? Hamtraad open source project ene ter helbereer hiivel iluu olon hun oroltsoj hurdan hiih bolomjtoi boloh baih daa...
Minii huvid setgelees tsaashgui yamar ch baisan demjij baina shuu.

Anonymous said...

www.moviator.mn хаягаар орж англи-монгол орчуулгын програм хэрэглээрэй.

Anonymous said...

www.tiim.mn хаягаар орж англи-монгол орчуулгын програм хэрэглээрэй